"TRADE FORUM-2021" ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.
"TRADE FORUM-2021" анх удаа зохион байгуулагдаж, худалдааны салбарын тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор хэлэлцлээ. Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Trade Forum 2021" цахимаар болж, ковидын дараах худалдааны сэргэлт, худалдааны орчин болон тээвэр ложистикийн шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уг хэлэлцүүлэгт Чөлөөт бүс-хөрөнгө оруулалт, Экспортын боломж, төлвийн талаар хэлэлцэв. Тус хэлэлцүүлэгт “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Х.Балжмаа оролцож “Алтанбулаг” чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хууль эрхзүйн орчин, дэд бүтцийн талаарх мэдээллийг хүргэлээ.