“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХИЙСЭН АЖИЛ ХЭРГИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ.
Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба нь 2021.07.07-ны өдөр Татварын Ерөнхий Газрын удирдлагуудтай цахим уулзалтыг зохион байгууллаа. Үүнд :
- Татварын удирдлага, олон улсын татварын газар,
- Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний газар,
- Хуулийн хэрэгжилтийг хангах газар,
- Татвар хураалт удирдлага, арга зүйн газар,
- Татвар төлөгчдөд үйлчлэх газар,
- Мэдээлэл, технологийн төв
Тус цахим уулзалтаар “Чөлөөт бүсийн тухай” хууль болон холбогдох татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд “Чөлөөт бүс дэх татварын тусгай дэглэм”-ийн зохицуулалтууд болон харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах гэрээг шинэчлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх талаар авч хэлэлцсэн.
Цаашдын хамтын ажиллагааны талаар тодорхой шийдэлд хүрсэн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.