БНХАУ-ын Хар мөрөн мужийн Харбин хотод төвлөрсөн дулаан хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Харбин Хунгуан зуухны үйлдвэр компанийн төлөөлөгчид болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Алтанбулаг сумын засаг дарга нар /2025.04.04/ өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж зочиллоо.Энэ үеэр талууд “Алтанбулаг” чөлөөт бүсийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага болон цаашид авч хэрэгжүүлэх хамтын ажиллагааны арга хэмжээний тухайд санал солилцов.
