“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн 2021 оны А/38 тоот захирамжийг үндэслэн Сэлэнгэ аймаг, “Алтанбулаг” чөлөөт бүсийн 1,6,8,9-р хэсгийн 4 байрлалын 9 нэгж талбарт газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зарлаж байна.
Дуудлага худалдаа “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14:00 цагт нээлттэй явагдана.
№ | Газрын байршил | Талбайн код | Зориулалт | Газрын хэмжээ /м2/ | Газрын анхны үнэ /төгрөг/ | Дэнчингийн хэмжээ /10%/ | Хугацаа /жил/ |
1. | Чөлөөт бүсийн 1-р хэсэг | ХҮ1 | Худалдаа нийтийн үйлчилгээ, төв цогцолбор | 1211 | 2,906,400 | 290,640 | 15 |
2. | Чөлөөт бүсийн 1-р хэсэг | ХҮ2 | Худалдаа нийтийн үйлчилгээ, төв цогцолбор | 1211 | 2,906,400 | 290,640 | 15 |
3. | Чөлөөт бүсийн 1-р хэсэг | ХҮ3 | Худалдаа нийтийн үйлчилгээ, төв цогцолбор | 1285 | 3,084,000 | 308,400 | 15 |
4. | Чөлөөт бүсийн 1-р хэсэг | ХҮ4 | Худалдаа нийтийн үйлчилгээ, төв цогцолбор | 1017 | 2,440,800 | 244,080 | 15 |
5. | Чөлөөт бүсийн 1-р хэсэг | ХҮ5 | Худалдаа нийтийн үйлчилгээ, төв цогцолбор | 1305 | 3,132,000 | 313,200 | 15 |
6. | Чөлөөт бүсийн 6-р хэсэг | А1 | Агуулах | 10000 | 24,000,000 | 2,400,000 | 15 |
7. | Чөлөөт бүсийн 6-р хэсэг | А2 | Агуулах | 10000 | 24,000,000 | 2,400,000 | 15 |
8. | Чөлөөт бүсийн 9-р хэсэг | Ү1 | Үйлдвэрлэл | 20000 | 12,800,000 | 1,280,000 | 15 |
9. | Чөлөөт бүсийн 8-р хэсэг | Т1 | Тээвэр, логистик | 20000 | 48,000,000 | 4,800,000 | 15 |
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2021 оны 08 сарын 30-ны өдрийн 8:30 минутаас эхлэн 2021 оны 09 сарын 02-ны өдрийн 13:30 минут хүртэл Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байр “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба -1110 тоот өрөөнд байрлуулсан битүүмжилсэн хайрцагт хүлээн авах ба дуудлага худалдааны хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
- Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ab.unicon.mn
- Харилцах утас: (976-51) 261430
- Дэнчин тушаах данс: Төрийн сан, /100900009352/, Хүлээн авагч: Алтанбулаг чөлөөт бүс
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Дэнчин төлсөн баримт;
- Улсын тэмдэгтийн хураамжийн 12500₮ төлсөн баримт; /Төрийн сан, 100900036010, Хүлээн авагч: Алтанбулаг чөлөөт бүс/
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
- Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар
- Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд хүсэлтээ маягтын дагуу үнэн зөв гаргана. /Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасан маягт
- ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ (Хуулийн этгээд) ТАТАХ >>>
- ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ (Хувь хүн ) ТАТАХ >>>