“Алтанбулаг” чөлөөт бүсийн ЗАА нь ГЕГ-ын Мэдээлэл, технологийн газар, Хяналт шалгалтын газар болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын төлөөллүүдтэй 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15.30 минутад цахим уулзалтыг зохион байгууллаа.
- Халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах чиглэлийн дагуу зорчигчдын ачааллыг буруулахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг авч хамтран ажиллах.
- Гаалийн хяналт шалгалтын процессийг хурдан шуурхай болгох тал дээр “ХУР” систем, E-Mongolia зэрэг технологийн дэвшилтэт арга шийдлийг хэрэглэх талаар тус тус хэлэлцлээ.