Монгол Улсын Ёс зүйн хороо болон Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба хамтран 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр чөлөөт бүсүүдийн албан хаагчдад зориулсан ёс зүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа.Сургалтыг Ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү, Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Нарангарав, Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Батнасан нар удирдан явуулж, Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсүүдийн 40 гаруй албан хаагч идэвхтэй оролцов.Сургалтын хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, ажлын байрны харилцаа, сахилга хариуцлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эдгээр зарчмыг өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ДЭРГЭДЭХ ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО


Дэлгэрэнгүй мэдээлэл авах
Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтэс, Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга М.Намуун
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








