Монгол Улсын Засгийн газрын гишүүн,Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр
Алтанбулаг чөлөөт бүсэд ажиллаж, бүсийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн асуудалтай газар дээр нь танилцлаа.Тэрээр онцлохдоо Манай улс чөлөөт бүс байгуулах анхны зорилгодоо өнөөдрийг хүртэл бүрэн хүрч чадаагүй, бодит үр дүн хангалтгүй байгааг зах зээлийн судалгаа хөрөнгө оруулагчдын хэрэгцээ үйлдвэрлэлийн чиглэлийг оновчтой тодорхойлоогүйтэй холбон тайлбарлав.
Цаашдын хөгжлийн чиглэл ОХУ-ын хил орчмын бүс нутгийн эрэлтэд суурилсан нарийвчилсан судалгаа хийх түүнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих экспортод чиглэсэн, бодит үйлдвэрлэлд суурилсан шинэ хөгжлийн загварыг бүрдүүлэх Мөн тэрээр Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, эм, хүнсний бүтээгдэхүүн барилгын материал сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлүүдийг бодлогоор дэмжих шаардлагатайг онцоллоо.
Энэ нь Алтанбулаг чөлөөт бүсийг бодит үйлдвэрлэл, экспорт, дэд бүтэц дээр суурилсан шинэ шатны хөгжилд хүргэх чухал алхам болно.
Алтанбулаг – Бодит үйлдвэрлэл, экспортын шинэ боломж


Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








