“Монгол - Орос Улс: шинэ нөхцөл байдал дахь түншлэл” олон улсын чуулга уулзалт 2022 оны 05-р сарын 27-28-ны өдрүүдэд Улаан-Үд хотноо болж өнгөрлөө.
Энэхүү форумд Монгол улсын бизнес эрхлэгчид, “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчид, ЗАА-ны төлөөлөл зэрэг 500 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Тус форумын сэдэвчилсэн платформ дээр “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагч Г.Ганзориг илтгэл, танилцуулга тавьж, санал бодлоо солилцсон.
Хоёр улсын экспорт импорт, хөрөнгө оруулалт, ложистикийн урсгалыг “Алтанбулаг” чөлөөт бүс дээр хэрхэн төвлөрүүлэх, бүсийн давуу талууд, татваргүй орчны талаар хэлэлцэж, ОХУ-ын хөрөнгө оруулагчдыг “Алтанбулаг” чөлөөт бүс дээр үйл ажиллагаагаа хэрхэн эхлүүлэх, хөрөнгө оруулах, агуулах барих зэрэг үйл ажиллагаа явуулах тухай танилцууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Экспортыг дэмжих төв”-тэй “Хамтран ажиллах тухай” санамж бичиг байгууллаа.