"АЛТАНБУЛАГ" ЧӨЛӨӨТ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ААН-ҮҮД СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ХАНДИВЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
"Алтанбулаг" чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг сумдын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажиллаж буй Онцгой байдлын газрын алба хаагчдад зориулан хандивын тусламж үзүүллээ. Тус хандивын хүрээнд хоол хүнс, ундны ус болон хүний өдөр тутмын хэрэгцээт бусад бараа бүтээгдэхүүн зэрэг шаардлагатай эд зүйлсийг хүлээлгэн өглөө.

“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА