Халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байна
/2022.01.14-2022.01.21/
“Алтанбулаг” чөлөөт бүс нь халдвар хамгааллын дэглэмийг сахих чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулж ажиллалаа. Үүнд:
- Байнгын үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч ААН-үүдийн дэлгүүрүүдэд хүн хоорондын зайг баримтлан амны хаалт, бээлийг зөв хэрэглэх тал дээр хяналт шалгалтыг хийж, шаардлага тавьж ажиллалаа.
- Ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор: - Гаалийн ерөнхий газар болон, Сэлэнгэ аймаг дах гаалийн газартай цахим уулзалт хийж, гаалийн хяналт шалгалтын процессийг хурдан шуурхай болгоход “ХУР”, E-Mongolia системийг нэвтрүүлэх арга шийдлийн талаар хэлэлцсэн. - чөлөөт бүсэд ажиллах гаалийн байцаагч нарын ажлыг хурдасгах зорилгоор бүсрүү нэвтрэхээр дугаарлаж буй машинуудад гаалийн декларацийг тарааж, бүсээс гарахад нь хураан авч бүртгүүлэхээр зохицуулалтуудыг хийж, тус тус хамтран ажиллаж байна.
- Бүсийн дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүний үнийг ил тод байршуулах чиглэлийг тогтмол өгч, хяналт тавьж байна.
- Бүсийн үйл ажиллагааг 2022.01.18-ны өдөр 15 цагаас түр хааж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч, гадна дотно талд их цэвэрлэгээг хийлээ.