Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас өнөөдөр /2026.06.22/ харьяа байгууллагуудын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан зохион байгуулав. Хуралдаанаар харьяа байгууллагуудын үйл ажиллагааны хэрэгжилт, салбарын бодлого, зохион байгуулалтын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл сонсож, санал солилцсон юм. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болон чөлөөт бүсүүдийн удирдлагууд хэрэгжүүлж буй ажлын үр дүн, цаашдын зорилтоо танилцууллаа. Шуурхай хуралдааны үеэр байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны хэрэгжилт, хариуцлагыг сайжруулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








