БҮГД НАЙРАМДАХ ТУВА УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ АЖЛЫН ХЭСГИЙН АЙЛЧЛАЛ
ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад эдийн засгийн тусгай бүс байгуулах чиглэлээр бүс нутаг хоорондын харилцааг бэхжүүлэх, мэргэжлийн туршлага хуримтлуулах хүрээнд 2024 оны 10-р сарын 08-ны өдөр Монгол Улсын “Алтанбулаг” чөлөөт бүсэд Бүгд Найрамдах Тува Улсын Эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийн яамны орлогч Конгар Анзатмаа Аяс-Кызыгаар ахлуулсан төлөөлөгчид айлчиллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Тува Улсын хөгжлийн сан”-ийн ерөнхий захирал Нурзат Аяс Орланович, тус сангийн ерөнхий инженер Чаш-оол Чечек Николаевна, “Тува Улсын хөрөнгө оруулалтын хөгжлийн сан”-ийн захирлын түр үүрэг гүйцэтгэгч Чадамба Юрий Буянович мөн БНБуриад Улсын “Бүс нутгийн хөгжлийн сан”-ийн захирал Гэсэр Доржиев нарын бүрэлдэхүүнтэй ажиллаа.
Тус Ажлын айлчлалын зорилго нь Монгол Улсын “Алтанбулаг” чөлөөт бүс болон БНБуриад Улсын «Хиагт гааль-логистикийн терминал» байгуулсан талаар харилцан туршлага солилцох мөн олон талт хил дамнасан Хандагайт автомашины шалган нэвтрүүлэх боомтын хажууд байрлах ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийг төвлөрүүлж, таатай нөхцлийг бүрдүүлэх, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор тус нутаг дэвсгэрт хил дамнасан тээвэр, ложистик, үйлдвэрлэлийн цогч төв байгуулах, энэхүү төслийн нутаг дэвсгэрт “Хандагайты” эдийн засгийн онцгой бүсийн статус олгохоор төлөвлөж байна.
“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь чөлөөт бүсийнхээ үйл ажиллагааг танилцуулан тус чөлөөт бүсийн давуу талууд, ололт туршлагын талаар санал бодлоо солилцлоо.
“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН
АЖЛЫН АЛБА