Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нарын хамт “Уул уурхайн салбарт хамтарсан улсын хяналт шалгалт”-явц, гүйцэтгэлд хяналт тавьж, зарим аймаг, сумдад ажиллалаа.
Төв аймгийн 11 суманд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 38 ААН-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулж, байгаль орчны холбогдох бичиг баримтын бүрдэл дутуу зэрэг 8 ААН-д Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох торгуулийг ногдуулаад байна.
Өвөрхангай, Увс, Дархан-Уул, Завхан, Дорнод, Архангай, Говь-Алтай аймагт нийт 141 ААН-д шалгалт хийж, 281 зөрчил илрүүлэн улсын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж, 44.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 130 ААН-ийг шалгаж, урьдчилсан байдлаар тусгай зөвшөөрлийн талбай хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй зэрэг зөрчил илэрч, 6 ААН-д 25.3 сая төгрөгийн торгууль, 8 ААН-ийн холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэж байна.
Хамтарсан хяналт шалгалт нь үйлдвэрлэлийн осол, эндэгдэл, байгаль орчны доройтол, хууль бус олборлолтоос урьдчилан сэргийлж, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд улсын хэмжээнд үргэлжилж байна.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








