Чөлөөт бүсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 7.1.9. “чөлөөт бүсийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батлах”, 19 дүгээр зүйлийн 19.1.2.чөлөөт бүсийн төрийн өмчийн барилга байгууламжийг эзэмшиж, ашигласны болон үйлчилгээ үзүүлсний төлбөр, 19.1.4.бусад аж ахуйн ажил, үйлчилгээний орлого, Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6. аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам гэж Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хуулиар тусгайлан олгосон эрхийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны сайдаар “Алтанбулаг” чөлөөт бүсийн авто зам, талбай, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл болон явган зорчигчдоос авто зам, талбай ашигласны болон хогны төлбөр авах журам”-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62.1-т заасны дагуу олон нийтээс санал авч, хэлэлцүүлэх хугацааг эхлүүлж байна. Журмын төсөлд өгөх саналаа info@ab.unicon.mn цахим хаягаар 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
АЛТАНБУЛАГ ЧӨЛӨӨТ БҮС