“Алтанбулаг” чөлөөт бүсэд логистикийн төв байгуулах талаар Зам, тээврийн хөгжлийн яам болон БНСУ-ын сангийн яамны дэмжлэгтэйгээр КОТРА худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагтай хамтран ажиллаж байна.
2022.02.14-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийн төлөөлөгчидтэй “Алтанбулаг” чөлөөт бүсийн ЗАА-ны удирдлагууд уулзлаа.
Энэхүү уулзалтаар “Алтанбулаг” чөлөөт бүсэд байгуулах логистикийн төвийн ТЭЗҮ-г боловсруулах, орон нутгийн орчны суурь судалгааны ажлын талаар санал бодлоо солилцсон.
Судалгааны баг тус чөлөөт бүсэд 2 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд ажиллахаар болов. Уг судалгааны ажил амжилттай болсноор “Алтанбулаг” чөлөөт бүсийн 60 га газарт Ази-Европийг холбосон хамгийн том хуурай газрын логистикийн төв, олон улсын хуурай боомт(Dry Port) болгон хөгжүүлэх боломж бүрдэнэ.