
Эдийн засгийн, Эрх зүйн, Ногоон хөгжлийн, Авлигын эсрэг ЧӨЛӨӨЛӨЛТ нийлж байж дөрвөн тулгуурт ЧӨЛӨӨЛӨЛТ иж бүрэн хэрэгжинэ.Иргэд, бизнес эрхлэгчдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг хязгаарласан хүнд суртал, хуулиас давсан дүрэм, журмуудыг цуцалж, хувийн хэвшлийн тэлэх орон зайг чөлөөлж эхэлсэн.Энэ хаврын чуулганаар хэлэлцэх Зөвшөөрлийн тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон татварын реформоор эрх зүйн чөлөөлөлт үргэлжилнэ.Нар, салхины нөөцөө ашиглан эрчим хүчний хараат байдлыг багасгах ногоон хөгжлийн чөлөөлөлт урагшилж, айл, өрхүүд нарны хавтангаа төвийн шугамд холбоход 11 өдрийн дотор шийдвэрлэдэг боллоо. Энэ жишгээр аймаг, сумдад сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсвэрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, хялбаршуулсан журмаар шийддэг болно.Авлига, ашиг сонирхлын гэмт хэргийн эсрэг тэмцлийг парламентын тэргүүний хувьд ч, эрх баригч намын даргын хувьд ч манлайлж ажиллана. Иймд Авлигын эсрэг Чөлөөлөлтийн бодлогыг бүх шатны институтийн түвшинд эрчимжүүлнэ.Алтанбулаг сумын иргэд боомт хотын статустай болж, төсвийн нэгдсэн бодлогоор орон нутгаа хөгжүүлэх саналуудаас дэвшүүлэв. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхний төлөөлөл гаалийн байгууллагын хүнд суртал их байдгийг шүүмжилж борлуулсан бараа, бүтээгдэхүүний тайлангаа илгээхэд 10 гаруй хоног зарцуулж байгааг ч хэллээ.
Евразийн бүс нутагт нийт 367 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр экспортлох боломж Худалдааны түр хэлэлцээрээр бүрдсэн. Энэхүү хэлэлцээрийг “амилуулах” алтан байршил нь Алтанбулагийн чөлөөт бүс юм.








