Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч О.Анхбаяр болон албаны төлөөлөгчид тус бүсийн Ерөнхий төлөвлөгөөний гүйцэтгэлийг хариуцан ажиллаж буй “Идеал” группын захирал, ерөнхий инженер Д.Мижидсүрэнтэй албан уулзалт хийж, төлөвлөлтийн ажлын явцтай танилцлаа.Уулзалтын үеэр Алтанбулаг чөлөөт бүсийн Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт удаашралтай байгааг онцлон, ажлыг эрчимжүүлэх чиглэл өгч, хэрэгжилтийг богино хугацаанд бодит үр дүнд хүргэх шаардлагыг тавилаа.Мөн Ерөнхий төлөвлөгөөний хүрээнд дараах үндсэн 4 чиглэлийг илүү тодорхой, хэрэгжихүйц байдлаар нарийвчлан боловсруулах талаар талууд санал солилцов. Үүнд:Тээвэр, логистикийн бүс – хил дамнасан тээвэр, агуулах, дамжин өнгөрөх урсгалыг төвлөрүүлэх,Үйлдвэрлэлийн бүс – нэмүү өртөг шингэсэн боловсруулах болон угсралтын үйлдвэрлэлийг хөгжүүлэх,Худалдаа, үйлчилгээний бүс – бөөний болон жижиглэн худалдаа, үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулах,Аялал жуулчлалын бүс – хил орчмын аялал жуулчлал, үйлчилгээний цогц орчныг бүрдүүлэх,Талууд цаашид Ерөнхий төлөвлөгөөг бодит хэрэгжилтэд чиглүүлж, хугацаа алдалгүй эрчимжүүлэн ажиллах, харилцан уялдаа холбоог сайжруулах чиглэлд нягт хамтран ажиллах хэрэгтэйг онцлов.Алтанбулаг чөлөөт бүсийн хөгжлийг хурдасгах, хөрөнгө оруулалт татах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








