Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Дэлхийн 128 орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлагууд цуглах "Шанхайн бизнес аялал"-д бүртгэж байна
БНХАУ-ын Шанхай хотноо 2024.11.05-10 өдрүүдэд зохион байгуулагдах “Хятадын Олон Улсын Импортын VII Экспо”-той танилцах болон тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах Монгол Хятадын “Замын-Үүд, Эрээн боомтын эдийн засаг, хамтын ажиллагааны бүс” хөрөнгө оруулалтын хуралдаан зохион байгуулна.
Энэхүү экспог зургаан жил дарааллан амжилттай зохион байгуулсан бөгөөд жил бүр цар хүрээгээ тэлж, өнгөрсөн онд 128 орны 3400 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож, нийт 410,000 хүн үзэж сонирхсон байна.
Дэлхийн 128 орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлага, хөрөнгө оруулагчидтай нэгэн дээвэр дор цуглан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох мөн түүнчлэн Хятад улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлох болон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх энэхүү арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Бүртгэлийн тоо хязгаартай!
Бүртгэлийн хугацаа: 2024 оны 10 сарын 25-ныг хүртэл
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх албан ёсны вэбсайт болон хавсралт танилцуулгаас авна уу. Экспогийн албан ёсны вэбсайт: www.ciie.org
Хавсралт: Танилцуулга, Бүртгэлийн хуудсыг дараах линкээр орж хараарай. https://www.mongolchamber.mn/a/1888
Бүртгэлийн хуудсыг бүрэн гүйцэд бөглөөд, гадаад пасспортны хуулбар, цагаан фонтой цээж зургын хамт waijiao@mongolchamber.mn хаягруу илгээнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг: МҮХАҮТ ГХХАГ
Утас: 77277070/6/ ,88171901
Цахим шуудан: waijiao@mongolchamber.mn