Эдийн засаг, хөгжлийн яам, Төв Азийн Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны хөтөлбөр (КАРЕК), Азийн хөгжлийн банк болон Дэлхийн чөлөөт бүсийн байгууллага хамтран Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны орнуудад эдийн засгийн бүс хөгжүүлэх, Төв Азийн бүс нутгийн худалдаа, тээвэр, логистик сэдвээр 2022 оны 9 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд хэлэлцүүлэг болж байна..
Уг хэлэлцүүлгээр эдийн засгийн бүсүүдийн шинэ загвартай холбоотой чиг хандлага, үзэл баримтлал, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал зэрэг КАРЕК-ийн орнууд болон бүс нутгуудын байгууллагуудад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга зам, сургамж болон туршлагаа хуваалцаж байна.
Цуврал хэлэлцүүлэгт олон улсын байгууллагын төлөөлөл, КАРЕК-ийн гишүүн 9 орны Засгийн газрын төлөөллүүд болон “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагч, төлөөллүүд оролцлоо.