Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээ авахад ААН-ийн эрхээрээ E-Mongolia нэвтрэн орж ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД цэс рүү нэвтрэн орж АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА цэс рүү нэвтрэн орж БИЗНЕС ЭРХЛЭЛТ хэсгийн БҮРТГЭЛ хэсгээс АЛТАНБУЛАГ ЧӨЛӨӨТ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ гэсэн үйлчилгээг сонгоно.
Тус үйлчилгээг авахад үндсэн 6 хэсгээс бүрдэх бөгөөд
- Бүртгүүлэх маягтыг 15 төрөл зүйлийн асуултаас бүрдэх бөгөөд тус бүрд дэлгэрэнгүй бөглөнө.
- Баримт бичиг хавсаргах ААН нь албан хүсэлт болон компанийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хувилбарыг PDF файл болгон хавсаргаж илгээнэ. Мөн албан хүсэлтийн дагуу өөрт тохирох хэсгийг сонгон шаардагдах баримт бичгийн хавсаргана.
- ААН холбоо барих хэсэгт мэдээллээ бөглөнө.
- Төлбөрийг QPAY болон Social pay төлбөрийн систем ашиглан шилжүүлэг хийж болно.
- НӨАТ-ийн баримтын сугалаа өгнө.
- Амжилттай гэсэн бичиг гарч ирсэн тохиолдолд таныг хүсэлтийг Алтанбулаг чөлөөт бүсийн бүртгэлийн мэргэжилтэн хүлээн авч хянан эргэх хариу өгнө.