Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч О.Анхбаяр 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр стратегийн зөвлөх үйлчилгээний “Маркетинтел энд Стратеги” ХХК-ийн захирал Б.Зулбаяр-тай уулзаж, чөлөөт бүсэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр санал солилцон, хөгжлийн стратеги боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.Тус компани нь 2017 оноос хойш бизнесийн зөвлөгөө, хөрөнгө оруулалт, стратеги төлөвлөлтийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Английн хөрөнгө оруулалтын холбоо, Азийн Хөрөнгө оруулагчдын холбоо зэрэг ОУ-ын томоохон байгууллагуудын гишүүн байгууллага юм. Мөн Монголдоо Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжин ажилласан туршлагатай байгууллага юм.Уулзалтын үеэр талууд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нь Алтанбулаг чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, хөгжлийн гол хөшүүрэг болохыг онцолж, чөлөөт бүсийн бизнесийн боломжийг гадаадын хөрөнгө оруулагчдад оновчтой танилцуулах, стратегийн түвшинд хамтран ажиллах талаар санал солилцов.Алтанбулаг чөлөөт бүс нь олон улсын хөрөнгө оруулалтыг татах бодлогоо эрчимжүүлж, бүс нутгийн хөгжлийн шинэ төв болох зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.Хөгжлийн төлөө – Стратегийн түншлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








