ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД
“ТӨВИЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН”-Д ОРОЛЦОВ.
Дархан-Уул аймагт 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохиогдсон “Төвийн бүсийн хөгжлийн чуулган”-д “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Азжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож, “Алтанбулаг” чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны талаар танилцуулга, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд тус чөлөөт бүсийн ач холбогдлын талаар илтгэл тавив.
Энэхүү Төвийн бүсийн хөгжлийн чуулган нь “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс орон нутгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн талаар харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэгдсэн юм.