ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х. Батжаргал, Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулган,, Монгол Улсаас Улаан-Үд хотод суух Ерөнхий консул н.Нямцэрэн, ”Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагч Г.Ганзориг нар БНБуриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Эдийн засгийн яамны сайд Е.Н. Кочетова тэргүүтэй БНБуриад улсын албан төлөөлөгчдийг хүлээн авч доорх асуудлуудыг хэлэлцэв. Үүнд :
- Монгол, ОХУ-ын хил орчмын бүс нутгийн худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхэд чухал түлхэц болох үүднээс “Алтанбулаг” чөлөөт бүсийг эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болгон хөгжүүлэх талаар Оросын талд санал тавьж, харилцан шийдэлд хүрэх.
- ОХУ-ын хөрөнгө оруулагчидтай харилцах сувгийг бий болгох.
- Монгол-Оросын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх
- 2023 онд Улаанбаатар хотод Монгол-Оросын хамтарсан “Эдийн засгийн форум-2023”-ыг зохион байгуулах.
- 2023 онд Монгол Улсад шинээр байгуулагдах “Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг”-тай мэдээлэл солилцох, хамтарсан ажлын хэсэг байгуулах.
- Цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэн тодорхой шийдэлд хүрэх.