ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч Игорь Иванович Кобзевийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд ОХУ-ын талаас 27 ААН-ийн 70 гаруй төлөөлөл, Монголын талаас 70 ААН-ийн 150 гаруй төлөөлөл энэхүү форумд оролцлоо.
2022 онд Эрхүү мужаас Монгол Улс руу 170.0 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг экспортолж, Монгол Улсаас 3.6 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг импортолсон байна.
Мөн цаашид уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч, хөдөө аж ахуйн гаралтай ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн, арьс шир, самар зэрэг бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.