Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулсан “Бүх нийтийн хог цэвэрлэгээ” арга хэмжээ 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр боллоо.Тус арга хэмжээнд "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба болон чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй оролцож, орчны цэвэрлэгээ хийж, нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ.Энэхүү үйл ажиллагаа нь орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








