“E-mongolia академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Л.Энхбат болон бусад албаны хүмүүстэй “Алтанбулаг” чөлөөт бүсийн ЗАА-ны удирдлагууд 2022 оны 02 дугаар сарын 17 өдөр уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтаар “E-Mongolia” цахим үйлчилгэээний нэгдсэн порталийн “ДАН” системийг ашиглан бүсийн зорчигч, тээврийн хэрэгслийн нэвтрэх хүсэлтийг бүртгэх, гаалийн байгууллагад урьдчилан мэдүүлэх зэрэг байдлаар гаалийн бүртгэл, хяналт тавих үйл ажиллагааг хялбаршуулах, түүнчлэн гаалийн деколараци олголтын процедурыг хурдавчлах, хөнгөвчлөх шинэлэг арга шийдлийг олох талаар санал бодлоо солилцлоо.
“Алтанбулаг чөлөөт бүс дээр “E-mongolia академи”-ийн ашиглалт үйлчилгээ нэвтрүүлэлтийн албаны хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтнүүд судалгаа явуулан процессийн зураглал хийж, цаашид хийгдэх ажлуудыг тодорхойлж шийдвэрлэхээр боллоо.