Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт”-ыг арванхоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулж байна.Чуулга уулзалтад Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч Б.Азжаргал оролцож бүсийн одоогийн нөхцөл байдал, цаашдын төлөв хандлагын талаар танилцуулга хийлээ.Чуулга уулзалтаар “Монгол, Оросын худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны боломжийг нээх нь” сэдвээр танилцуулга хийж, асуулт хариултын хэлбэрээр хэлэлцүүлэг өрнөж байгаагаараа онцлогтой.









