Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын хог хаягдлыг хогийн цэг барих хүртэл хугацаанд ЗАА-наас 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт хог тээврийн машинаар тээвэрлэн, хогийн цэгт буулгаж ажиллана.Иймд байгууллагууд та бүхэн хуваарийн дагуу хогоо гарган бэлдэж, хогийн машинд өөрсдөө ачиж өгнө үү.Хог тээвэрлэлтийн ажил нь 2026.04.13-ны өдрөөс эхэлсэн бөгөөд батлагдсан графикийн дагуу явагдах болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








