“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Сайн засаглал”, “Ухаалаг засаглал”, “Цахим засаглал”-ыг бий болгох зорилтын дагуу “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба болон E-Mongolia Академи хамтран ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Алтанбулаг” чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд бүртгүүлэх, бүртгэлийн гэрчилгээг авах үйлчилгээний үндсэн зарчим болон нэвтрэлтийн талаар хэлэлцлээ.
“Алтанбулаг” чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ авах үйлчилгээг E-Mongolia системээр мэдүүлж авахаар болов.