Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотод ажиллаж, өнөөдөр тус хотын газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа.Тус компани нь БНКазУ-аас жилдээ 11 сая тн түүхий тосыг 2226 км үргэлжлэх хоолойгоор дамжуулан худалдан авч, улсынхаа түүхий газрын тосны дотоодын нийлүүлэлтийн 1 хэсгийг хангаж байна.Уг хоолойн нийт хүчин чадал 20 сая тн бөгөөд үндсэн хоолойноос 300 км салаалсан түүхий тосны нэг салаа хоолой нь манай улсын Булган боомттой хиллэдэг Такашикен боомт руу ойртдог талаар танилцууллаа.Өнгөрсөн 3-р сард батлагдсан Хятадын 15-р 5 жилийн төлөвлөгөөнд БНХАУ-ын баруун бүсийн хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудал тусгагдсан. Тиймээс үүнтэй уялдуулан Булган боомтоор манай улс газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах боломжийн талаар судалж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








