“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, байнгын үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчид хамтран ажил хэргийн уулзалтыг Улаанбаатар хотноо 2024 оны 4 дүгээр сарын 12- ны өдөр зохион байгуулсан.
Энэхүү уулзалтаар чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хийгдэж буй ажлууд мөн чөлөөт бүсийн хөгжилд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа сэдвээр цаг үеийн мэдээлэл хийж, “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ын нэмэлт өөрчлөлтөд тусгах саналын хэлэлцүүлэг өрнүүллээ.
ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА