1974 онд АНУ-ын Конгресс өөрийн орны үйлдвэрлэгчдийн болоод хэрэглэгчдийн сонголтыг өргөжүүлэхийн сацуу хөгжиж буй орнуудад эдийн засгаа хөгжүүлэх боломжийг олгох зорилгоор АНУ-ын Хөнгөлөлтийн еренхий системийг санаачилсан.
Хөнгөлөлтийн ерөнхий систем (ХЕС) буюу GSP хөтөлбөрийн хүрээнд Монгол улсаас гарал үүсэлтэй 3400 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн татварын хөнгөлөлтийг эдэлдэг. Энэхүү хөнгөлөлтийг гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр эдэлж байна.
Энэхүү хөнгөлөлтийг эдлэхийн тулд Та дараах шаардлагыг хангасан байна:
- ХЕС-ийн бараа бүтээгдэхүүний жагсаалтад багтсан байх
- Бараа бүтээгдэхүүнийг ХЕС-ийг хүртэгч орноос шууд импортлосон эсвэл дамжин өнгөрөгч орноор дайран гарсан байж болох бөгөөд битүүмжлэгдсэн контейнерт тээвэрлэсэн байх.
- Нэр төрөл зүйл нь ХЕС-ийг хүртэгч оронд ургасан, үйлдвэрлэсэн, гаралтай байна.
- ХЕС-ийг хүртэгч орны хувьд бүтээгдэхүүний орцыг гаднаас импортлож байгаа тохиолдолд тухайн ХЕС-ийг хүртэгч улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний материалын нийт үнэ ба үйлдвэрлэлийн шууд зардлын нийлбэр нь тухайн бүтээгдэхүүний АНУ-д экспортлох үеийн үнэлсэн өртөгийн дор хаяж 35 хувьтай тэнцэх ёстой. Энэхүү 35 хувийн нэмүү өртөгийн шаардлагыг хангахын тулд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр импортоор авч буй материалыг “үлэмж хэмжээнд хувиргасан” байх ёстой бөгөөд энэ нь шинэ өөр материал болж хувиран экспортлох гэж буй нэр төрлийн бүтээгдэхүүний орц болно гэсэн уг юм. “Үлэмж хэмжээнд хувиргасан” гэдэг нь АНУ-ын гаалиас бүрэлдэхүүн хэсгийн материалыг өөр зүйл хэмээн ангилахыг хэлж байгаа юм.
- Экспортлогч эсвэл импортлогч нь тухайн бараа бүтээгдэхүүнийг ХЕС(GSP)-ийн хүрээнд гаалийн татваргүй нэвтрүүлэх хусэлт гаргахдаа гаалийн мэдүүлгийн маягтан дээр импортлон оруулж ирж буй барааг тодорхойлдог Барааны уялдуулсан системийн дугаарын өмнө “А”, “А+”, “А*” гэсэн үсгийг тавих ёстой.
АНУ-ын хөнгөлөлтийн ерөнхий систем гарын авлага /Монгол хэлээр/
АНУ-ын ХЕС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж буй хууль тогтоомжийг АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын вэб сайтаас үзэж болно.
Гарын авлага /Татах/
Хөгжиж буй ашиг хүртэгч улс орнуудаас ХЕС-д хамаарах бараа бүтээгдэхүүн
ХЕС-д хамаарах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
ХЕС-д хамаарахгүй гаалийн татвар ногдуулах бүтээгдэхүүн (2017 оны 3 сар)
ХЕС-д хамаарах нэхмэл, хувцас, болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн