Монгол-Хятад-Оросын ХАҮТ-уудын Худалдаа эдийн засгийн XVI нэгдсэн чуулган нь "Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ХАҮТ-уудын хамтын ажиллагаа ба түншлэл" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Тус чуулганаар 3 улсын ХАҮТ-уудын төлөөллүүд болон, хөрөнгө оруулагч нар доорхи зүйл дээр санаа нэгдлээ. Үүнд :
- Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинээр татах чиглэлд хамтран ажиллах
- Хамтран ажиллах механизмаа бий болгох
- Үйл ажиллагаа нь жигдэрсэн бусад улсуудын чөлөөт бүсийн туршлага, хөгжлийн загварыг нь авч хэрэгжүүлэх
- Дэд бүтцийн ажлуудыг бүрэн хийж дуусгах,
Тус чуулганаар эдийн засгийн коридорын дагуух чөлөөт бүсийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо сэдэвт салбар хуралдаан болж өндөрлөлөө.
Эдийн засгийн коридорын төслүүдийг идэвхжүүлэх, шаардлагатай байгаа талаар талууд санал нэгдэв.