Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь 2026 оны I улиралд Шилэн мэдээллийн сан буюу shilen.gov.mn сайтын нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээгээр 99.01 хувийн үнэлгээ авлаа.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6, 8, 10 дугаар зүйлд заасны дагуу мэдээлэл хариуцагч байгууллагууд нь ил тод, нээлттэй байлгах 87 төрлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулах үүрэгтэй. Үүний хүрээнд Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь өөрийн эрхлэх чиг үүргийн дагуу үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод, нээлттэй байршуулж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллав.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








