“Алтанбулаг” чөлөөт бүс, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын “Экспортыг дэмжих төв” хамтран зохион байгуулсан “ЭКСПО-2022” үзэсгэлэн худалдаа 2022 оны 06 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд боллоо.
Монгол-Оросын хамтарсан "ЭКСПО -2022" үзэсгэлэн худалдааны хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагч Г.Ганзориг мэндчилгээ дэвшүүлэв.
Тус ”ЭКСПО-2022”-д “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд болон Улаанбаатар хотоос үндэсний томоохон компаниуд идэвхитэй оролцлоо.