“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь “Москвагийн бизнес эрхлэгчдийн холбоо”-ны гишүүдийг хүлээн авч уулзав.
Энэхүү уулзалтаар “Алтанбулаг чөлөөт бүсийн өнөөгийн байдал” сэдэвт танилцуулга хийгдэж, чөлөөт бүсийн давуу тал, боломж болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон.
Түүнчлэн Монгол, Оросын үйлдвэрлэгч компаниудын худалдааны интернет платформ бий болгох улмаар Оросын бизнес эрхлэгч нарт зориулж мэдээллийн цонх байгуулан мэдээ мэдээллийг солилцох тухайд хоёр тал санал нэгдлээ.