Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч Ж.Өнөрбаяр стратегийн зөвлөх үйлчилгээний “Маркетинтел энд Стратеги” ХХК-ийн захирал Б.Зулбаяртай 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр уулзаж, чөлөөт бүсийн хөгжилд шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд Алтанбулаг чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, хөгжлийг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт онцгой ач холбогдолтой болохыг онцлоод, бүсийн байршлын давуу тал, бизнесийн боломжуудыг олон улсын хөрөнгө оруулагчдад үр дүнтэй хүргэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн стратеги боловсруулах шаардлагатай талаар санал нэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








